Захирлын мэндчилгээ

Захирлын мэндчилгээ

Бид “Санёо Фүкүшикай нийгмийн халамжийн корпораци”-ийг 1998 онд Японы нийгэмд хэт өндөр настнууд эрчимтэй нэмэгдсэнтэй холбогдуулан ахмад настаны халамжийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор Осака мужийн Кадома хотод анх төв оффисыг байгуулж ахмад настаны асрамжийн газар нээсэн.

Үүний дараа Кансай бүсэд үйлчлүүлэгч Та бүхэн, орон нутгийн иргэдийн ойлголцол, хамтын ажиллагаа, мөн тусламж дэмжлэгийн хүчинд одоогийн байдлаар 11 салбар байгууламжийг эрхлэн ажиллуулж байна.

2020 оны 11 сард удаан хугацаанд хүсэн хүлээсэн Токио дах тусламжийн ажил биелэлээ олж Сүгинами дүүрэгт “Ахмад настан асрамжийн тусгай төв Прайм Гарден Коэнжи” нээлтээ хийхээр товлоод байна.

Үүнээс гадна манай корпорацийн бас нэг зорилт болох хүүхдийн халамжийн чиглэлээр 2018, 2019 онуудад 2 байгууламжийг шинээр эрхлэн ажиллуулах боломжтой болсон.

Хүний эрхийг хүндэтгэх сэтгэлийн үндсэн дээр бид Санёо Фүкүшикай нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй гээд бүх хэрэглэгчиддээ гэрэл гэгээтэй, өөрийнхөөрөө амьдрах нийгмийг (хэвийн үзэгдэл болгох) бодитоор бий болгохыг зорьдог үндсэн философитой. Иймдээ ч бид үргэлж хэрэглэгчдийнхээ байр сууринаас асрамж, халамжийн үйлчилгээ үзүүлэхээс гадна хүүхдийн сэтгэлд нийцсэн хүүхдийн халамж үйлчилгээг үзүүлэхийг хичээж байна.

Нэмж дурдахад, Санёо Фүкүшикай нь сэтгэлийн амар амгалан, ая тав, аюулгүй байдлыг уриа болгон байгууллагын бэлгэ тэмдэгээ гурван навчаар илэрхийлсэн. Ажилчид бүгдээрээ нэгэн бүхэл болж уриагаа хэрэгжүүлэхийн тулд шаргуу ажиллаж байна.

Цаашилбал, бэлгэ тэмдгийн улаан өнгө нь сэтгэлийн халуун дулаан байдал, чин эрмэлзлэлтэй (хэрэглэгч), Цагаан өнгө нь бүгдийг байгаагаар нь хүлээн авах (орон нутгийнхан, засаг захиргааны байгууллагынхан), Ногоон өнгө нь өсөж дэвжих соёолж, эрч хүчний эх үүсврийг тулан дэмжих (ажилтан) зүйлс нь харилцан уялдсанаар хэрэглэгч Та бүхнээс эхлээд орон нутгийн ахмад настангуудын сайн сайхны төлөө чиглэсэн эрхэм зорилгоо биелүүлэхийг зорьж байна.

Mikio Suga

SANYO-FUKUSHIKAI
Chairman
MIKIO SUGA

Corporate introduction

Management entity SANYO-FUKUSHIKAI
Address 19-25, Kuwazai-cho, Kadoma-shi, Osaka, 571-0035, Japan
Phone number +81-72-882-3333(main)
Fax number +81-72-885-6118
Chairman MIKIO SUGA
Opening date April 1998